ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэж, аялал жуулчлалын нийгэм, эдийн засаг, соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг онцолдог.
Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өсөлтийг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага (UN Tourism) онцолж, 2026 оны эхний хагас жилийн байдлаар олон улсын жуулчдын урсгал 39 хувиар өссөн үзүүлэлтээр дэлхийн өндөр өсөлттэй орнуудын нэгээр нэрлэсэн байна.
Цаашид аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дижитал шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд Дэлхийн банкны санхүүжилттэй Монгол Улсын аялал жуулчлалын салбарын дижитал платформ төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү төсөл нь дижитал технологи, хиймэл оюун ухааны шийдлийг салбарт нэвтрүүлж, аялал жуулчлалыг илүү ухаалаг, хүртээмжтэй, тогтвортой хөгжүүлэхэд чиглэнэ.
Аялал жуулчлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн үе үеийн зүтгэлтэн, төр, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч, бизнес эрхлэгч, үйлчилгээ үзүүлэгч, эрдэмтэн судлаач, багш, оюутан залуус, хамтран ажиллагчид, аялагч, жуулчид Та бүхэнд Дэлхийн аялал жуулчлалын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.