БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ҮНДЭСНИЙ ӨВИЙН ЗАХИРГААНЫ ДАРГА ХО МИН-ТЭЙ УУЛЗАВ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний өвийн захиргааны дарга Хо Мин тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, уулзлаа.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улс ЮНЕСКО-ийн 2001 оны “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-ыг соёрхон баталсныг онцлон тэмдэглэж, конвенцын хамарсан чиглэлүүдээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Түүнчлэн талууд соёлын өвийг хууль бусаар экспортлохоос урьдчилан сэргийлэх, орон нутгийн иргэд, хүүхэд, залуучуудад соёлын өвийн боловсрол олгох, байгалийн өвийг хамгаалах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан судалгааны ажил хэрэгжүүлэх талаар ярилцав.