| | | |
Мэдээ

СОЁЛЫН ТӨВ, ОРДНЫ ТЕХНИКЧДИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024-08-26 997

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёл, урлагийн их сургуулийн Соёлын сургууль болон Протек ХХК-тай хамтран Соёлын төв, ордны дуу, гэрлийн техникчдийг мэргэшүүлэх богино хугацааны сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад 21 аймаг, нийслэлийн Соёлын төв, ордны дуу, гэрлийн техник хариуцан ажилладаг нийт 108 албан хаагчдыг хамруулах бөгөөд сургалт 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


Сургалтыг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд суралцагчдад дууны болон гэрэлтүүлгийн мэргэжлийн тоног төхөөрөмжийг техникийн тодорхойлолтын дагуу ашиглах, үр ашигтай, аюулгүй байдлыг ханган ажиллах суурь мэдлэгийг эзэмшүүлж байна.


Соёлын салбарын статистик мэдээгээр Соёлын төв, орднуудад ажиллаж буй нийт албан хаагчдын 50 гаруй хувь нь мэргэжлийн бус албан хаагчид байгаа бөгөөд Соёлын төв, ордон нь иргэдэд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлж, соёлын боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг анхан шатны байгууллага тул албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхыг бэхжүүлэх, тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг цаашид үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

May be an image of 8 people, lighting and textMay be an image of 11 people, people studying and text
Бусадтай хуваалцах