“ТОРГОНЫ ЗАМЫН ТЭМЭЭН ЖИНГИЙН ЦУВАА” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтан зохион байгуулж буй “Торгоны замын тэмээн жингийн цуваа” олон улсын аялал Монгол Улсыг зорин хөдөллөө.
НҮБ-аас 2026 оныг "Олон улсын бэлчээр, малчдын жил" болгон зарласантай холбогдуулан дэлхий дахинд хэрэгжүүлж буй энэхүү өргөн цар хүрээтэй төсөл нь Турк улсаас эхлэн ОХУ, Узбекстан, Казахстан, Киргиз, БНХАУ зэрэг орнуудыг дамжин нийт 6,000 километр замыг туулан 2026 оны 8 дугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ.

“Газраа нөхөн сэргээж, Итгэл найдвараа сэргээе” (Restoring Land. Restoring Hope) уриан дор Монгол Улсад зохион байгуулагдах COP17 хурлын чиглэлтэй уялдан, тус аялал нь дэлхийн хамгийн чухал бэлчээр, мал аж ахуйн бүс нутгуудаар дайран өнгөрнө. Энэхүү түүхэн цувааны гол зорилго нь газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нийтлэг сорилтуудыг даван туулахад газар нутгаа нөхөн сэргээх үйл явцын "гол тоглогч" болсон малчдын үүргийг алдаршуулахад оршиж байна.
Аяллын хүрээнд Торгоны замын дагуух улс орнуудын бэлчээрийн экосистем, малчдын уламжлалт аж ахуй, байгальтай зохицон амьдрах ухаан, газрын нөхөн сэргээлтийн бодит шийдлүүдийг баримтат хэлбэрээр дүрслэн үлдээж, олон улсын үзэгчдэд хүргэх медиа төслийг хэрэгжүүлнэ.
Монгол Улсад аялал үргэлжлэх хугацаанд говь, тал хээрийн өвөрмөц экосистем, нүүдлийн соёл иргэншлийн өв, бэлчээрийн менежментийн сайн туршлагуудыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулах юм.
“Торгоны замын тэмээн жингийн цуваа” аялал нь Торгоны замаар холбогдсон улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ газрын менежментийн бодит үр дүнг дэлхийн түвшинд түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болно.