| | | |
Мэдээ

2024 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД

2024-12-31 984

СОЁЛЫН ӨВ

  • “Монгол нүүдлийн зан үйл” өв болон “Наурыз” баяр өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэв.

  • 6 төрлийн 16 үлэг гүрвэлийн олдворыг эх орондоо авч ирэв.

  • Флоренц, Пармагийн их сургуульд Монголын соёлын төвийг нээв.

  • Монголын түүх, соёлын 645 мэдээлэл, виртуал үзүүлэн Google Arts & Culture-д орлоо.

  • Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэн Монгол Улсад дэлгэгдэв.

  • Historia сэтгүүлийн “Шилдэг түүхэн үзэсгэлэн”-р “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн шалгарав.

  • National Geographic-аас заавал зочлох 20 музейн нэгээр Чингис хаан Үндэсний музейг нэрлэв.

  • Музейн долоо хоног арга хэмжээг тогтмол зохион байгуулж, 124,115 үзэгч хамрагдав.

  • Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд 12 улсын төлөөлөл оролцож, 169 мянган хүн зочлов.

СОЁЛ, УРЛАГ

  • 2024 онд Соёлын арга хэмжээнд давхардсан тоогоор 13.2 сая хүн хамрагдав.

  • “Соёлын бүтээлч сар-2024”-т аянд 1,069,969 иргэн хамрагдав.

  • Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал Берлиний филармонийн Grand Hall-д тоглов.

  • А.Очирболдын “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” үзэсгэлэн Венецийн биеннальд дэлгэгдэв.

  • 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарлав.

  • “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулав.

  • “Монгол Наадам арт” үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдав.

  • Морин хуурын найрал Узбекистан, Туркменистан улсад тоглов.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

  • 2024 онд 800 мянга гаруй жуулчин жуулчин хүлээн авч, салбарын орлог 1.5 тэрбум ам.долларт хүрэв.

  • “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр тогтов.

  • World Travel Market, CITM арга хэмжээнд Go Mongolia нэгдсэн брэндийн дор оролцов.

  • Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд BCG, TRIP.com групптэй хамтын ажиллагаа эхлүүлэв.

  • ITM-МОНГОЛИА 2024 аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулав.

  • Дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлж орон нутагт нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэв.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛС ДАХЬ СУРТАЛЧИЛГАА

  • ОУ-ын хэвлэл мэдээллээр Монгол Улсыг сурталчлах нийтлэл, нэвтрүүлгүүд 166,5 сая хүнд хүрэв.

  • Монголын талаарх ойлголт 73 хувиар, монгол орны тухай сонирхох байдал 126 хувиар нэмэгдэж, эерэг сэтгэгдэл 137 хувиар өсөв.

  • Парис хотноо “Монголиа Хаус” төслийг хэрэгжүүлж 63,000 зочдод соёлын өвөө таниулан, сурталчлав.

  • Go Mongolia арга хэмжээг БНСУ, БНХАУ, Швейцар, Вьетнам улсад зохион байгуулав.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

  • Байгалийн түүхийн музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхлэв.

  • Хүүхэд залуучуудын театр ашиглалтад оров.

  • Улсын Драмын эрдмийн театрыг 63 жилийн дараа сэргээн засварлав.

  • Үндэсний номын сангийн шинэ салбар ашиглалтад оров.

  • Соёлын төв 3, Спорт цогцолбор 3 ашиглалтад оров.

НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТ

  • “Цаг гаргая” аяныг 21 аймаг, нийслэл, 9 дүүрэгт зохион байгуулав.

  • Нийтийн биеийн тамирын 566 арга хэмжээг зохион байгуулж, 651,706 хүн хамрагдав.

  • Парис-2024 Олимп, Паралимпын наадмаас олимпын мөнгө, паралимпын 1 алт, 3 мөнгөн медаль хүртэв.

  • ОУ-ын чанартай уралдаан, тэмцээнээс шигшээ багийн баг тамирчид 80 медаль хүртэв.

  • 11 хүүхдийг Английн Премьер лигийн Фүлам академид хамруулахаар болов.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль эцэслэн батлагдав.

  • Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА-ийн конвенцыг соёрхон батлав.

Бусадтай хуваалцах