| | | |
Мэдээ

МОНГОЛЫН ТАМИРЧИН ДЭЛХИЙН НААДМЫН 3 ДАХЬ АЛТАН МЕДАЛИЙГ ХҮРТЛЭЭ

2026-09-04 464

Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй Дэлхийн Нүүдэлчдийн VI Наадмын морьт харвааны тэмцээний Киргиз эмэгтэй төрлийн харваа 2 өдөр үргэлжлэн Монгол Улсын эмэгтэй харваач Ганбаатарын Гүнбилэг 32 орны 45 тамирчидтай хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж тэргүүн байр эзлэн, аваргаар шалгарлаа.

Тэрбээр Монголын баг тамирчдын 3 дахь алтан медалийг ийнхүү авч, манай улсын баг тамирчид наадмын нэгдсэн дүнгээр 106 орноос дөрөвдүгээр байрт жагсах боллоо. Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, морьт харвааны ур чадвар, тэсвэр хатуужил, монгол хүний хийморийг дэлхийд харуулсан тамирчдадаа халуун баяр хүргэе.

Бусадтай хуваалцах