| | | |
Мэдээ

МОНГОЛ УЛСЫГ ЗОРИН ИРЭХ ЖУУЛЧДЫН УРСГАЛ ТОГТМОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

2026-10-05 12

Монгол Улсыг зорин ирэх гадаад жуулчдын урсгал тогтмол нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байна.

Статистик мэдээллээр Монгол Улсад 09 дүгээр сард нийт 107,233 жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оны мөн үеэс 18,577 жуулчнаар буюу 21 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гадаад жуулчдыг улс орноор авч үзвэл 2026 оны 09 дүгээр сарыг хүртэлх хугацаанд:

  • ОХУ-аас 268,639;

  • БНХАУ-аас 200,936;

  • БНСУ-аас 148,054;

  • Япон Улсаас 39,381;

  • АНУ-аас 18,781 жуулчин тус тус иржээ.

Мөн Монгол Улсад эхний 09 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 841,246 жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оны мөн үеэс 154,388 жуулчнаар буюу 23 хувиар өссөн буюу жуулчдын тоо тогтмол нэмэгдсээр байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бусадтай хуваалцах