| | | |
Мэдээ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙДЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

2026-11-23 174

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын эрхлэх асуудлын хүрээний яам, агентлаг, харьяа 26 байгууллагын удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хурал 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.

Хурлаар Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас харьяа байгууллагууд цахим тайлагнал, аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай байгааг мэдээлж, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей болон Монголын уран зургийн галерейн удирдлагууд хэрэгжүүлж буй онцлох ажил, тулгамдаж буй асуудлаа танилцуулав.

Түүнчлэн яамны Төрийн захиргааны удирдлагын газраас 2026 оны үйл ажиллагааны тайлагналд анхаарах асуудал, 2027 оны төлөвлөлтийг үр дүнд суурилан оновчтой боловсруулах, салбарын 9 хуулийг хэрэгжүүлэхдээ нийтлэг чиг үүргийн 94 хууль, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах, удирдах дээд байгууллагад илгээдэг 52 тайлангийн цаглаварт анхаарах, ялангуяа иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, гадаад хамтын ажиллагаа ба албан томилолтын тайлагнал, олон нийтийн мэдээллийн урсгал, цалингийн өсөлттэй уялдсан ажлын бүтээмж болон эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлж ажиллах зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.

Хурлын үеэр сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсын Үндэсний номын сангийн 105 жилийн ой, Богд хааны ордон орчин цагийн музей болон хөгжсөний 100 жилийн ой, Д.Нацагдоржийн нэрэмжит Драмын эрдмийн театр үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойг тохиолдуулан тухайн байгууллагуудын удирдлага, хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Төгсгөлд нь сайд Ж.Алдаржавхлан 2026 он дуусаж, жилийн эцсийн тайлан, төлөвлөлтийн ажил эхэлж буйтай холбогдуулан харьяа байгууллагуудын удирдлагуудад 9 чиглэлээр үүрэг өглөө. Тухайлбал:

  • 2026 оны үйл ажиллагааны тайлагналд онцлох 5 ажлыг тусгах;

  • Санхүүгийн сахилга, хариуцлагыг дээшлүүлж, 2026 оны төсвийн жилийн  санхүүгийн тайланд анхаарах;

  • 5х5 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эрчимжүүлэх.

Бусадтай хуваалцах