БИЛГҮҮН НОМЧ, АКАДЕМИЧ БЯМБЫН РИНЧЕНИЙ МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 67 дугаар тогтоолоор Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойг 2025 онд улсын хэмжээнд тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ.
Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар ШУА, Хэл, зохиолын хүрээлэн, Архивын Ерөнхий газар, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС, МУБИС, Олон улсын Улаанбаатарын их сургууль, МОНЦАМЭ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон олон улсын монгол судлалын байгууллагууд, судлаачдын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдаж, ойн арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

Ойн хүрээнд “Б.Ринчен судлал – 120” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Архивын Ерөнхий газарт амжилттай зохион байгууллаа. Хурлын үеэр судлаачид академичийн амьдрал, эрдэм судлалын замнал, бүтээл туурвилын өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамтран хэлэлцэж, архивын ховор баримт, ном зохиол, эд өлгийн зүйлсийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэв. Тус үзэсгэлэнг ШУА, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд болон хувь судлаачдын сан хөмрөгт тулгуурлан гаргасан нь онцлог байлаа.

Бямбын Ринчен нь монгол хэл, соёлын үнэт өвийг хамгаалан хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэрийг таниулах зорилгод амьдралаа зориулсан, ХХ зууны монголын соёл, шинжлэх ухаанд онцгой гавьяа байгуулсан нэрт эрдэмтэн бөгөөд хэл шинжлэл, уран зохиол, орчуулга, угсаатны зүй зэрэг олон салбарт үнэлж баршгүй бүтээл туурвисан юм. Түүний романууд, тууж, өгүүллэг, яруу найргийн бүтээлүүд нь үндэсний ёс суртахуун, эх оронч үзэл, монгол хүний гоо зүйн үнэт үнэмшлийг гүн ухааны түвшинд өгүүлдгээрээ утга зохиолын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.
Мөн “Үндэсний бичиг соёл – Монгол бахархал” уриан дор улс орон даяар “Монгол бахархал” бүтээлч аяныг өрнүүлж, академич Бямбын Ринчений соён гэгээрлийн үйл хэргийг олон нийт, хүүхэд залуучуудад таниулах, эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх сэтгэлгээг төлөвшүүлэх ажлыг өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна.
Билгүүн номч Бямбын Ринчений 120 жилийн ой нь монгол үндэстний оюуны өвийг дахин сануулж, эх хэл, бичиг соёлын үнэ цэнийг таниулах чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.