Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор батлагдсан “Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/248 дугаар тушаалаар байгуулагдсан мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ жилийн шагналтнуудыг тодруулах ажиллагааг зохион байгууллаа.
Монголын утга зохиолын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг зохиол, бүтээл туурвисан зохиолч, яруу найрагч, судлаач, орчуулагч, шүүмжлэгч нарт болон Монголын уран зохиолыг гадаадад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд олгодог уг нэр хүндтэй шагнал нь 1966 оноос хойш хоёр жил тутам олгогдож ирсэн ба өнөөдөр 86 дахь удаагийн шагналын эздэд гардууллаа.
🏅2025 оны Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эздээр:
• Яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очир — “Оддын ай” яруу найргийн бүтээлээр;
• Зохиолч Чойбалсангийн Наранцэцэг — “Тунгалаг өнгө” хүүхдэд зориулсан бүтээлээр;
• Япон Улсын эрдэмтэн Казүюки Окада — Д.Нацагдоржийн судлал, шинжлэлийн “Алтан хараацай” бүтээлээр тус тус шалгарлаа.

Энэ жилийн шагналын онцлог нь Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн тэргүүн, профессор Казүюки Окада Д.Нацагдоржийн судлалд оруулсан олон жилийн үнэтэй хувь нэмрээ үнэлүүлэн шагнал хүртсэн явдал юм. Тэрээр зохиолчийн гол бүтээлүүдийг япон хэлнээ орчуулж, Япон төдийгүй олон улсын уншигчдад Монголын уран зохиолыг тууштай хүргэн түгээн дэлгэрүүлж ирсэн билээ.
Ингэснээр 1966 оноос хойш уг нэр хүндтэй шагналыг гадаадын нийт гурван эрдэмтэн хүртээд байна. ОХУ-ын нэг , Япон Улсын хоёр эрдэмтэн тус шагналын эзэн болсон бөгөөд монголч эрдэмтэн 2004 онд Мацуда Таданори энэхүү шагналыг хүртэж байсан бол энэ жил Япон Улсаас хоёр дахь монголч эрдэмтэн шагналын эзэн боллоо.
Монголын уран зохиол нь үндэсний өв уламжлал, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг хослуулсан дахин давтагдашгүй, цогц соёлын дархлаа билээ. Тиймээс энэхүү шагнал нь нийгмийн оюун санааны чуулган болсон шилдэг бүтээлүүдийг арвижуулах, үндэсний үгийн урлагийн үнэт уламжлалыг сэргээх, уран сайхны төгөлдөр дүрийн үлгэр дуурайллыг залуу үед өвлүүлэх, олон улсын түвшний чанартай бүтээл туурвих урам зориг өгөх, шилмэл бүтээлийг дэлхий дахинд сурталчлах зорилготой юм.