ЯПОН УЛСЫН ТОКИО ХОТЫН ИТАБАШИ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА САКАМОТО ТАКЕШИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг Япон Улсын Токио хотын Итабаши дүүргийн Засаг дарга Сакамото Такеши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Боловсролын яам болон Итабаши дүүрэг хооронд "Соёл, боловсролын харилцааны хэлэлцээр" байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд тус дүүргийн Засаг дарга манай улсад айлчилж байна.

Уулзалтаар талууд өнгөрсөн хугацаанд хоёр орны соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцаа тасралтгүй бэхжиж ирснийг онцлоод, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Токио хотын Итабаши дүүрэг нь ном, хэвлэлийн үйлдвэрүүд ихтэй бөгөөд 2027 онд НҮБ-ын ЮНЕСКО-гийн бүтээлч хотуудын сүлжээнд нэгдэхээр бэлтгэж байгаагаа дурдахын сацуу ном, номын сангийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг талууд онцоллоо.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хоёр улсын нийслэл хотуудын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтойг талууд дурдав.
Айлчлалын хүрээнд Япон улсын Итабаши дүүргийн төлөөлөгчид "Улаанбаатар" театрын үйл ажиллагаатай танилцаж, Монголын үндэсний болон орчин үеийн урлаг, соёлын үзүүлбэрийг сонирхлоо.