| | | |
Мэдээ

SCORE HoCo ХӨТӨЛБӨР НЬ ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛЛОО

2026-10-29 33

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2026 оны зургаадугаар сард Монгол Улсад нэвтрүүлсэн SCORE HoCo буюу “Зочлох үйлчилгээний удирдлага” хөтөлбөрт зочид буудал, жуулчны баазын долоон аж ахуйн нэгж хамрагдан хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөр нь ажлын байрны хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх үндсэн гурван чиглэлээр хэрэгжиж, салбарын хүний нөөцийг чадавхжуулах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Дэлхийн 30 гаруй улсад хэрэгжсэн SCORE хөтөлбөрт өнөөг хүртэл 6,000 гаруй аж ахуйн нэгж, нэг сая гаруй ажилтан хамрагджээ.

Бусадтай хуваалцах