ХУСТАЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР “GREEN DESTINATIONS TOP 100 STORIES 2026” ОЛОН УЛСЫН ШАЛГАРУУЛАЛТАД ШАЛГАРЛАА

Монгол Улсын Хустайн байгалийн цогцолборт газар 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тогтвортой аялал жуулчлалын шилдэг туршлагыг дэлхийд таниулдаг “Green Destinations Top 100 Stories 2026” олон улсын шалгаруулалтад шалгарлаа.

Нидерланд Улсад төвтэй Green Destinations байгууллагаас зохион байгуулдаг энэхүү шалгаруулалтад Хустайн байгалийн цогцолборт газрын итгэлцлийн сан болон нутгийн малчдын бүлгүүдийн хамтран хэрэгжүүлж буй хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын мэдээллийг малчдын уламжлалт мэдлэгтэй хослуулсан байгаль хамгааллын шинэлэг загвар өндөр үнэлэгдсэн байна.
Энэхүү загварын хүрээнд 350 мянган га бэлчээрийн нөхцөл байдлыг тогтворжуулах, зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, аялал жуулчлалын сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн иргэдийн оролцоо, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр бодит үр дүнд хүрчээ.

Тус сайн туршлагыг олон улсын шалгаруулалтад нэр дэвшүүлэхэд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, өргөдлийн материалыг олон улсын үнэлгээний шалгуурт нийцүүлэн боловсруулахад чухал хувь нэмэр оруулсан байна.

Хустайн байгалийн цогцолборт газрын энэхүү амжилт нь Монгол Улсын байгаль хамгаалал, нутгийн иргэдийн оролцоонд суурилсан тогтвортой аялал жуулчлалын сайн туршлагыг олон улсад таниулсан чухал үйл явдал болж байна.