“МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ БЕРЛИН ХОТНОО БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолт 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотын “Дойчес театр”-т боллоо.
Тоглолтоор Монголын үндэсний соёл, урлагийн өвөрмөц онцлогийг илэрхийлсэн морин хуур, хөөмий, уртын дуу зэрэг уламжлалт урлагийн шилдэг бүтээлүүдийг Германы үзэгчдэд толилуулав.

Мөн Монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн болон морин хуурын урлалын бүтээлийн дээжийг дэлгэн үзүүлж, Монголын соёлын өв, уламжлалыг зочид, төлөөлөгчдөд сурталчлан таниуллаа.
Хүндэтгэлийн тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нар үзэж сонирхов.

Энэхүү арга хэмжээ нь Монгол, Германы соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын үндэсний соёл, урлагийг олон улсад сурталчлах, хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.