| | | |
Мэдээ

“АЙЧИ НАГОЯ 2026” АЗИЙН V ПАРА НААДАМ ЭХЭЛЛЭЭ

2026-10-19 39

Азийн зуны спортын пара V наадам нь Япон Улсын Айчи мужийн Нагоя хотноо 2026 оны 10 сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Азийн наадам нь 18 спортын төрлөөр 45 орны 4000 төлөөлөгчид оролцож байгаа юм.

Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин, 18 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр спортын 10 төрөлд өрсөлдөхөөр Нагоя хотын “Палома Мизуно” цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо.

Өнөөдөр буюу 10 сарын 19-нд явагдаж буй наадмын пара байт харваа, пара таеквондо, пара ширээний теннис, пара жүдо бөхийн төрөлд Монголын баг тамирчид хурд, хүчээ сорин өрсөлдөж байгаа бөгөөд таеквондогийн эмэгтэйчүүдийн К44-52 кг жинд Монгол Улсын паралимпын анхны эмэгтэй аварга (2024 он, Франц Улс, Парис хот), Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн J1-52 кг жинд ОУХМ Тогтохбаярын Сувд-Эрдэнэ нар нь урьдчилсан тоглолтдоо ялалт байгуулан, Азийн спортын пара V наадмын аваргын алтан медалийн төлөө Т.Сувд-Эрдэнэ орон нутгийн цагаар 16:00 цагаас, У.Сүрэнжав 18:00 цагаас тус тус тэмцээнээ үргэлжлүүлэхээр шалгаран үлдээд байна.

Наадмын дэлгэрэнгүй мэдээг https://www.asianparagames-2026.org/ сайтаас хүлээн авна уу.

Бусадтай хуваалцах