“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ: САЛБАР ДУНДЫН УЯЛДАА ХОЛБОО” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ХҮРЭЭНД САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын оюутны холбоо ТББ хамтран 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба эх оронч залуу” сэдэвт хэлэлцүүлгийг батлан хамгаалах салбарын залуу албан хаагч, мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Батхуяг үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, “Дэлхийн даяаршлын энэ үед бусдын нөлөөнд автахгүйгээр өөрийн хэл, соёл, уламжлалт үнэт зүйлсээ хамгаалж, соёлын нөлөөллийг дэлгэрүүлэхэд эх оронч үзэлд суурилсан бодлого хөтөлбөрийг үе шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улс улс төрийн болон эдийн засаг, нийгмийн сорилтуудыг даван туулахад иргэн бүрийн оролцоо тэр тусмаа залуучууд та бүхний оролцоо нэн чухал.” гэлээ.
Тус арга хэмжээний үеэр ССАЖЗЯ-ны Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн А.Балдорж, БХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын шинжээч, дэд хурандаа Б.Батбаяр нар залуучуудын хөгжлийг дэмжих бодлого, салбарын хүрээнд залуучуудын хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхид залуучуудын оролцоо сэдвээр илтгэл танилцуулж, мэдээлэл хүргэв.

Салбарын залуучуудын тулгамдсан асуудлуудаас дурдвал:
Ипотекийн зээлийн тавигдах шаардлагыг бууруулах боломжтой эсэх, гаргалгаа;
Орон нутагт томилогдон ажиллаж буй болон энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын гэр бүлийн нийгмийн баталгааг хангах, залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, гэр бүлийн гишүүдийг орон нутагт ажлын байраар хангах;
Цэргийн сургалтын мэргэжлийн багш бэлтгэх хөтөлбөр, сургалтын төвийг бий болгох;
Илүү цагаар ажиллах, ээлжийн амралтыг бүрэн эдлэх;
Эрүүл мэндийн үйлчилгээ, тусламжийн хүртээмж зэрэг асуудлуудыг дурдлаа.
Хэлэлцүүлэгт оролцон тулгамдаж буй асуудлуудаа дурдаж, гарц шийдэл эрэлхийлж, нээлттэй санал солилцсон нь цаашид батлан хамгаалах салбарын залуучуудын оролцоог бодитоор хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам боллоо. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ: САЛБАР ДУНДЫН УЯЛДАА” үндэсний чуулганаар хэлэлцэнэ.