“АЙЧИ-НАГОЯ-2026” АЗИЙН ПАРА V НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАХ ЁСЛОЛ БОЛЛОО

“Айчи-Нагоя-2026” Азийн пара V наадам энэ оны 10 дугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд Япон улсын Айчи мужийн Нагоя хотноо болно. Тус наадамд 18 спортын төрөлд 45 орны 4000 орчим тамирчин өрсөлдөх бөгөөд манай улс 10 төрөлд 18 дасгалжуулагч, 46 тамирчин, 12 албаны хүн, нийт 76 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ бүрэн хангаад байна.

Баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр буюу 10 дугаар сарын 09-нд Төрийн ордонд боллоо. Ёслолын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзан, амжилт хүсэв.
Энэ үеэр салбарын сайд Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг нэмэгдүүлэх, мөн 2027 оны төсвийн төсөлд “Лос-Анжелес 2028” олимп, паралимпын наадмын эрх авах тэмцээний зардлыг гурав дахин нэмэгдүүлэхээр тусгасныг онцоллоо. Энэ удаагийн "Айчи-Нагоя-2026" Азийн пара V наадамд оролцох баг тамирчдын байр, хоолны зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс бүрэн шийдвэрлэснийг дуулгасан юм.

Түүнчлэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ баг тамирчдыг яаман дээр хүлээн авч уулзаж, Монгол Улсын багийн тугч, пара пауэрлифтингийн шигшээ багийн тамирчин, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээд төрийн далбааг гардуулан өгсөн юм. Тус үйл ажиллагаанд Монголын Үндэсний паралимпын хорооны (МҮПХ) ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон болон наадмын багийн ахлагч, МҮПХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Одонбаяр тэргүүтэй албаны төлөөлөл оролцов.
Монгол Улс Азийн пара наадамд анх 2010 онд БНХАУ-ын Гуанжоу хотоос эхлэн оролцож байсан түүхтэй. Манай тамирчид 2010–2022 онд зохиогдсон дөрвөн удаагийн наадмаас 5 алт, 9 мөнгө, 17 хүрэл, нийт 31 медаль хүртсэн амжилттай байна.