САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ БИАТЕ ДАСТЕЛТЭЙ УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Биате Дастелийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Биате Дастелд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.

Уулзалтын үеэр хүүхэд, залуучуудын соёлын боловсрол, оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлэх болон хөдөө орон нутаг, нийслэлийн алслагдсан дүүргийн хүүхдүүдийн авьяас, бүтээлч чадавхыг нээн хөгжүүлэх, тэдэнд тэгш боломж олгох чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Талууд уулзалтын төгсгөлд цаашид хүүхэд, залуучуудад чиглэсэн хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг хамтран судалж, боловсруулахаар тохиролцов.