АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН “АЙ ТИ ЭМ-2026" ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монголын Аялал Жуулчлалын Холбооноос 1999 оноос хойш 27 дахь жилдээ зохион байгуулж буй "International Tourism Mart-2026" (АйТиЭм) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд "Мишээл-Экспо" төвийн Мега үзэсгэлэнгийн танхимд болж, салбарын бизнес эрхлэгчид болон орон нутаг, гадаад, дотоодын түншүүдийг нэг дор цуглуулахад бэлэн болоод байна.
Үзэсгэлэнд 21 аймгийн төлөөллүүд нэгдэн орон нутгийнхаа онцлог, шинэ бүтээгдэхүүн, эвент арга хэмжээг олон нийтэд танилцуулснаар орон нутгийн аялал жуулчлалыг идэвхжүүлэх томоохон платформ болно.
Аялал жуулчлалын бизнес эрхлэгчид шинэ маршрут, бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулахаас гадна гадаад, дотоодын түншүүдтэйгээ түншлэлийн гэрээ байгуулж, зах зээлээ тэлэх таатай орчин бүрддэг.
Гадаад, дотоодын мэргэжлийн судлаачдын хэлэлцүүлэг, сургалтууд явагдсанаар салбарын мэргэжилтнүүд олон улсын чиг хандлага, шинэлэг туршлагаас суралцах боломжтой.
Тус үзэсгэлэн нь бүтээгдэхүүн, үйлчилгээний сүлжээг өргөжүүлэн аялал жуулчлалын хөгжлийг хурдасгахаас гадна орон нутгийн болон үндэсний эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлдгээрээ онцлогтой.
ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.