| | | |
Мэдээ

“АЙЧИ–НАГОЯА 2026” АЗИЙН XX НААДМЫГ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛҮҮЛСЭН МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ

2026-10-05 132

Японы “Айчи–Нагояа 2026” Азийн ХХ наадамд 46 орны 11,500 орчим төлөөлөгчид оролцон, спортын 43 төрлөөр өрсөлдөн дэлхийн дээд амжилтыг 54 удаа, дэлхийн залуучуудын 11 болон энэхүү наадмын дээд амжилтыг 89 удаа шинэчлэн тогтоосон амжилттайгаар зохион байгуулагдлаа.

Азийн ХХ наадамд Монголын баг, тамирчид бокс, жюү жицү, чөлөөт болон сонгомол бөх, жүдо, дугуй зэрэг 6 төрлийн спортын тэмцээнээс 1 алт, 1 мөнгө,13 хүрэл, нийт 15 медаль хүртэж наадмын нэгдсэн дүнгийн медалийн тоогоор 46 орноос 20 дугаар, медалийн чанараар 27 дугаар байрт шалгарсан. Наадамд амжилттай оролцсон Монголын баг тамирчдадаа халуун баяр хүргэн, “Лос Анжелес 2028” олимпын наадамдаа илүү их амжилт үзүүлэн оролцохыг хүсье.

Бусадтай хуваалцах