СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2026 оны сургалтын төлөвлөгөөний дагуу албан хаагчдад зориулсан ээлжит сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Тус сургалтаар “Стресс менежмент” сэдвээр менежментийн сургагч - зөвлөх Н.Тэгшжаргал мэдээлэл хийж, ажлын байрны стресс үүсэх шалтгаан, түүний сөрөг нөлөөллийг бууруулах арга замын талаар танилцууллаа. Мөн ажлын ачааллыг зөв зохицуулах, цагийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх, стресс, сэтгэл зүйн ачааллыг бууруулах, өөрийгөө тайвшруулах практик аргачлал, ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах зөвлөмжийг хүргэлээ.

Түүнчлэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн зөрчил гаргах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн албанд баримтлах ёс зүйн зарчим, анхаарах асуудлын талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.
Энэ үеэр Ёс зүйн дэд хорооноос хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хүргэж, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөн ажиллахын ач холбогдлыг онцоллоо.

Тус сургалт, мэдээлэл нь төрийн албан хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төрийн албаны ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны нэр хүнд, иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой боллоо.