СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2026 оны сургалтын төлөвлөгөөний дагуу албан хаагчдад зориулсан ээлжит сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Тус сургалтаар “Төрийн бүтээмж” сэдвээр бүтээмжийн эксперт мэдээлэл хийж, төрийн үйлчилгээний чанар, бүтээмжийг дээшлүүлэх, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах, байгууллагын үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэл хийх аргачлалын талаар танилцуулж, Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын хэрэгжүүлсэн сайн туршлагад тулгуурлан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломж, шийдлүүдийн талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хууль болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” А/175 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Яамны Эцэг, эхийн зөвлөлөөс санаачлан “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдал” сэдвээр мэдээлэл хүргэх ажлыг зохион байгууллаа.

Мэдээллийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын холбогдох албан хаагчид тус тус хүргэж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагч, албан хаагчдын анхаарах асуудал болон хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өглөө.
Энэхүү сургалт, мэдээлэл нь төрийн албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой боллоо.