| | | |
Мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2026-09-21 1.0М

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 10 дугаар тогтоолын хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасны дагуу санал авч байна.

Хуулийн төсөлтэй танилцан саналаа Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого зохицуулалтын газрын khulan.j@mocsty.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Та бүхний ирүүлсэн саналыг нэгтгэн судалж, хуулийн төслийг боловсронгуй болгоход тусган ажиллана.

Бусадтай хуваалцах