| | | |
Мэдээ

ДОРНОД АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН 80 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

2026-09-11 67

Дорнод аймгийн Нийтийн номын сан байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчид, номын санчид, уншигчид, дэмжигчид Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Нийтийн номын сан өдгөө нутаг орныхоо оюуны амьдралын чухал төв болон хөгжиж, иргэдийн боловсрол, мэдлэг, соёлын хэрэгцээг хангах эрхэм үйлсийг нэр төртэйгөөр гүйцэтгэсээр ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.


Номын сангийн тухай хуульд заасны дагуу уншлагын үйлчилгээ, гэрээр олгох үйлчилгээ, цахим уншлагын үйлчилгээ, зөөврийн номын сангийн үйлчилгээ, ном зүйн үйлчилгээ, тусгай бүлгийн уншигчийн хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээнүүдийг нийгмийн бүх гишүүдэд үзүүлэх нийгмийг соён гэгээрүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой салбар юм.


Аймгийн нийтийн номын сан нь 78 мянган сан хөмрөгтэй жилд дунджаар 140 мянган иргэнд үйлчилгээ үзүүлж,  номын сангийн  цахим шилжилтийг хийхэд манлайлан ажиллаж байгааг дурдахад таатай байна.


Цаашид номын санг баялаг сан хөмрөгтэй, иргэн бүрд хүртээмжтэй, мэргэшсэн албан хаагчид, бүтээлч байдлыг дэмжсэн иргэдийн сурч хөгжих  тав тухтай орчин, орон зай болох нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг дэмжин ажиллах болно.


Дорнод аймгийн Нийтийн номын сангийн үе үеийн хамт олон Та бүхэнд 80 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, эрдэм мэдлэгийн ариун өргөө тань үеийн үед хөгжин дэвжиж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, хувь хүний хөгжих, мэдээлэл авахад номын сангийн үүрэг оролцоо их бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүртээмжтэй номын сангийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр дараагийн зорилтоо тодорхойлон ажиллах өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе.

 Цаашдын соён гэгээрүүлэх их үйлст амжилт хүсье.

Бусадтай хуваалцах