СПОРТЫН ЗОРИУЛАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХЭРЭГЛЭЛИЙГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ

Өнөөдрийн /2026.09.09/ Засгийн газрын хуралдаанаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлангийн танилцуулж, хэлэлцүүлсэн нэр бүхий “Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэл”-ийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гаалийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан бөгөөд өмнөх жагсаалтын үйлчлэх хугацаа 2024 оны эцсээр дууссан. Өмнөх зохицуулалтын хүрээнд 32 спортын төрлийн 701 нэр төрлийн тоног төхөөрөмж, хэрэглэл хамрагдаж, 2021-2023 онд нийт 1.126,6 тэрбум төгрөгийн гаалийн татварын чөлөөлөлт эдэлжээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Гаалийн ерөнхий газартай хамтран барааны давхардсан нэршлийг нэгтгэж, ангиллыг шинэчлэн 3 бүлэг, 410 барааны ангиллын код бүхий жагсаалтыг боловсруулсан байна.
Энэхүү шийдвэр нь шинээр татварын хөнгөлөлт бий болгож байгаа бус, хуульд заасан чөлөөлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй зохицуулалт юм. Ингэснээр спортын тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, биеийн тамир, спортын орчныг сайжруулах, тамирчдын бэлтгэл сургуулилтын нөхцөлийг дээшлүүлэхэд бодит дэмжлэг үзүүлнэ.
“Жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолыг 2031 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө.