| | | |
Мэдээ

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АГЕНТЛАГ БОЛОХ KOICA-ИЙН САЙН ДУРЫНХНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-09-09 327

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар болон тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн багийг 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр  хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан “Аялал жуулчлалын сургалтын төв”-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулах, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн, харилцан туршлага солилцохоор 2025-2028 оны хооронд 4 жилийн хугацаатай хэрэгжих төслийг эхлүүллээ.

Төслийн хүрээнд аялал жуулчлал, солонгос хэл, олон улсын хөгжил, дижитал маркетинг гэсэн чиглэлүүдээр хүний нөөцийг сургаж бэлтгэхээр хамтран ажиллаж байгаа тул салбарын аж ахуй нэгж байгууллагуудад хүний нөөцөө чадавхжуулах бүрэн боломж нээгдэж байна.

Бусадтай хуваалцах