НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН COP17: СОЁЛЫН ХӨТӨЛБӨРӨӨР НҮҮДЭЛЧДИЙН ӨВ СОЁЛЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛЛАА

Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын соёл, урлагийн арга хэмжээнүүд өндөрлөлөө. "Газрыг сэргээж, итгэл найдварыг бадраах нь" уриан дор болсон тус арга хэмжээний үзэсгэлэн, тоглолтуудад нийт 123 мянга гаруй хүн оролцож, нүүдэлчдийн өв соёл, байгаль хамгаалах уламжлалыг дэлхий дахинд танилцуулав.

Тус хурлын үйл ажиллагаа нь Евроазийн 7 улсыг дамнан 6,000 орчим км замыг туулсан “Торгоны замын жингийн цуваа”-г угтан авснаар албан ёсоор эхэлсэн онцлогтой байв. Энэхүү аяллын баг нүүдлийн өв соёлыг дэлхийд таниулахын зэрэгцээ "Малчдын тунхаглал"-ыг нэгдсэн хуралдаанд өргөн барьсан бөгөөд санаачилгыг амжилттай хэрэгжүүлсэн Монгол Улсад UNCCD-ийн зүгээс "Талархлын гэрчилгээ" гардуулжээ.

Хурлын өдрүүдэд Ногоон болон Цэнхэр бүсэд зохиогдсон дөрвөн байршлын үйл ажиллагаанд дотоод, гадаадын зочид төлөөлөгчид, олон нийт, хүүхэд багачууд өргөнөөр хамрагдлаа. Эдгээр байршилд байгаль хамгаалал, нүүдэлчдийн өв соёлыг орчин үеийн урлагтай хослуулан дараах байдлаар толилууллаа:
Соёлын өвийн үндэсний төв: Биет болон биет бус соёлын өвийн 5 төрлийн бүтээлийг танилцуулав. Нүүдэлчдийн экологийн уламжлалт мэдлэг, газар нутгаа хамгаалах ухаан, гар урлал, байгаль ба хүний шүтэлцээг харуулсан үзмэрүүд дэлгэгдсэн бөгөөд нийт 84,235 хүн үйлчлүүлсэн байна.
Уран зургийн галерей: Монголын байгалийн онцлогийг харуулсан уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэж, цөлжилт, газрын доройтлын эсрэг мессежийг дүрслэх урлагийн хэлээр олон нийтэд хүргэсэн ба 11,111 хүн үзэж сонирхжээ.
Бурхан Халдун уулын танилцуулга: Дэлхийн өвд бүртгэлтэй Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаанаас гаргасан уул усаа тахин шүтэх зан үйл, биологийн олон янз байдал, уламжлалт хамгааллын арга барилыг харуулсан үзэсгэлэнг 5,875 хүн үзэв.
Кино урлагийн зөвлөл: Монголын байгаль, малчдын амьдрал, цаг уурын өөрчлөлтийн нөлөөг харуулсан 6 баримтат болон богино хэмжээний киног толилуулж, дэлгэцийн бүтээлээр дамжуулан нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан бөгөөд 2,141 хүн хамрагдсан байна.
Тайзны тоглолтууд: Хурлын өдрүүдэд тайзнаа нийт 28 удаагийн тоглолт, урлагийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Улсын Драмын Эрдмийн Театр, Үндэсний Урлагийн Их Театр, Улсын Филармони, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр зэрэг байгууллагууд "Монгол сонгодог", "Халуун элгэн нутаг", "Мартаж болохгүй", "Echoes of the earth", "Монгол урлагийн гайхамшиг" зэрэг тоглолтыг толилуулж, тоглолт бүрийг дунджаар 500-600 үзэгч үзэж сонирхсон байна. Нийт дүнгээр эдгээр тайзны арга хэмжээнүүдэд 15,000 гаруй үзэгч, 2,117 уран бүтээлч болон зочид төлөөлөгчид оролцжээ.

Хурлын үеэр танилцуулагдсан дэлхий нийтийн болон үндэсний санаачилгуудыг соёл урлагийн бүтээлээр дамжуулан хүргэв. Тухайлбал:
"Business4Land" санаачилга: Байгальд ээлтэй, усны хэмнэлттэй технологид суурилсан "Prime green cashmere" компанийн ноолууран загварын үзүүлбэрийг тайзнаа толилуулж, уламжлалт мал аж ахуйн бүтээгдэхүүнийг тогтвортой хөгжилтэй хослуулав.
"Youth4Land" санаачилга: Хүүхдийн төв номын сан болон Хүүхэд залуучуудын театраас бэлтгэсэн 10 гаруй танин мэдэхүйн бүтээлээр дамжуулан хүргэж, залуу үеийнхэнд урлагаар дамжуулан байгаль хамгаалах сэтгэлгээг сурталчилжээ.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн: Тус хөдөлгөөний агуулгыг Бурхан Халдун уулын тахилгат газрын танилцуулга болон Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнтэй уялдуулж, мод тарих, байгалиа хамгаалах үйлс нь монголчуудын уламжлалт зан үйл болохыг харууллаа.
Цэнхэр бүсийн "Action Dome"-д болсон "Folklore4Land" буюу "Газар нутгаа сэргээх амьд мэдлэг" арга хэмжээгээр нүүдэлчдийн аман зохиол, домогт байгаль хамгаалах арга ухаан хэрхэн тусгагдсаныг танилцуулав.

Нийт 123 мянга гаруй хүнийг хамарсан эдгээр соёлын арга хэмжээ нь цөлжилттэй тэмцэх дэлхий нийтийн үйлсэд Монголын нүүдэлчдийн өв соёл, уламжлалт мэдлэгийн ач холбогдлыг тодотгон харууллаа.