СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ САЛБАРЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам харьяа соёлын байгууллагуудын ажил байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө салбарын албан хаагчидтай ажил хэрэгч уулзалт зохион байгуулж, хамтран ажиллаж байна.

Тэрээр “Улсын драмын эрдмийн театр”, “Үндэсний урлагийн их театр”, “Улсын хүүхэлдэйн театр”-т биечлэн очиж удирдлага, уран бүтээлчидтэй уулзаж ярилцав. Уулзалтын үеэр юуны өмнө ажлын байрны нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг нэг бүрчлэн ярилцаж, нэн яаралтай шийдвэрлэх асуудлуудыг эрэмбэлж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, ССАЖЗЯ-ны Стратеги, бодлогыг танилцууллаа.

Харьяа соёлын байгууллагын удирдлагууд цаашид бие даасан байртай болох, газрын асуудлыг шийдвэрлэх, эдүгээ тулгамдаж буй дээврийн засвараас эхлээд уран бүтээлийн стратеги төлөвлөгөөгөө танилцуулж, санал бодлоо солилцов.