СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүсэлтийнх нь дагуу 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжин хөгжиж байгааг онцолж, Монгол Улсын Засгийн газар соёлын биет өвийн хууль бус худалдаатай эрчимтэй тэмцэх, соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр Америкийн Нэгдсэн Улстай эрх зүйн баримт бичиг байгуулж, хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлэв.
Мөн “Лос Анжелес 2028” Зуны XXXIV Олимпын наадамд оролцох Монгол Улсын шигшээ баг, тамирчдад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн АНУ-ын “United Airlines” агаарын тээвэрлэгч компани Монгол Улс руу энэ оны 5 дугаар сараас эхлэн албан ёсоор Хьюстон-Токио-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн нь хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцолж, цаашид жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар талууд санал солилцлоо.