| | | |
Мэдээ

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ БИАТЕ ТРАНКМАННТАЙ УУЛЗЛАА

2026-08-20 22

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар Бага хуралд оролцож буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд захирал Биате Транкманныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Биате Транкманн Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Youth Co:Lab” санаачилгад нэгдсэн 30 дахь улс болсонд баяр хүргэж, залуучуудын хөгжлийн бодлого, үйл ажиллагааг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.

Талууд уулзалтын үеэр хөдөө, орон нутагт амьдарч буй залуучуудын нийгмийн хамгаалал, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, амьдралын нөхцөлийг сайжруулах, гарааны болон бусад төрлийн бизнес эрхэлж буй залуучуудын мэдлэг, ур чадвар, чадавхыг хөгжүүлэх, тэднийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.

Мөн залуучуудын хөгжлийг дэмжих “Youth Co:Lab” санаачилгын хамрах хүрээг өргөжүүлэхийн зэрэгцээ залуучуудын оролцоо, хөдөлмөр эрхлэлт, инновац, бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг чиглэлээр шинээр хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож, ажиллахаар болов.

Бусадтай хуваалцах