НОМАТЕК ЧАЛЛЕНЖИЙН ШИЛДЭГЭЭР ШАЛГАРСАН БАГУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон "Сити сан" -гийн хамтран хэрэгжүүлдэг бүс нутгийн Youth Co:Lab санаачилгын дор, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) G20 Дэлхийн газрын санаачилгатай хамтран хэрэгжүүлж буй "Залуучуудын Ко:Лаб Монгол" төсөл нь Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухаан, Технологийн Улаанбаатар паркийн дэргэдэх "Гэрлаб" инженерийн төвийн зохион байгуулж буй COP17-ийн сэдвийн хүрээнд Монголын анхны бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн олон улсын уралдаан болох "Nomatech Challenge: Problem to Prototyping" бүүткампыг дэмжин оролцлоо.
Номатек чалленж хөтөлбөрт ахлах анги болон бакалаврын түвшний 42 суралцагч шалгарсан бөгөөд Улаанбаатар хотоос гадна Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Завхан, Увс, Ховд аймгийн залуучууд, мөн Энэтхэг, Япон улсын олон улсын оюутнууд идэвхтэй хамрагдаж усны менежменттэй холбоотой "ЦасHana" төсөл, тариалан эрхлэгчдэд зориулсан малыг гэмтээлгүй үргээх төхөөрөмж бүхий "Agro Alert" төсөл, ус цэвэршүүлэх төхөөрөмжийн "Bulag" төсөл, цөлжилтийн эсрэг газар сийрэгжүүлж, мониторинг, анализ хийх төхөөрөмж бүхий "Steppe Ahead" төсөл, элсний нүүдлийг хэмжиж, анализ хийх үедээ караван үрийг тараах зорилготой "Tumbleseed" төсөл, тойрог эдийн засаг, хог хаягдлын менежментийг дэмжсэн аргалын үнэртэн болон кофены шаарыг ашиглан шахмал түлш боловсруулах "Re:Form" төслүүдийг тус тус танилцуулсан бөгөөд шилдэгээр шалгарсан багуудад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ шагнал гардууллаа.

Энэхүү хөтөлбөр нь 3 үе шаттайгаар хэрэгжсэн бөгөөд эхний шатанд оролцогч багууд Хэнтий аймгийн Батноров суманд ажиллаж, малчид, газар тариаланчид, орон нутгийн бизнес эрхлэгчид болон Засаг даргын Тамгын газар зэрэг талуудтай уулзан тулгамдсан асуудлыг хамтран тодорхойлж, шийдлээ баталгаажуулсан. Дараагийн шатанд багууд Гэрлаб Инженерийн төв дээр 5 өдрийн турш бүтээгдэхүүний дизайн болон дижитал бүтээцийн багажууд дээр ажиллах сургалт, тогтмол зөвлөгөө, чиглүүлэг дор ажиллаж 08-р сарын 10-17-ны өдрүүдэд тус бүр бодит шийдэл зохион бүтээлээ.
Энэ удаагийн хөтөлбөрийг Монгол Улсад зохион байгуулахад олон улсын Фаблаб сүлжээний нэр хүндтэй төлөөллүүд хүрэлцэн ирж, оролцогч залууст тусгайлан чиглүүлэг өгч, менторлосон ба тодруулбал, Японы Skylab Workshop-ын Рико Кантатам, Индонезийн Fablab Jogja Ёсефус Ардеан, мөн Энэтхэгийн Maker Bhavan IIT Gandhinagar-ын Аннируд Мали зэрэг нарийн мэргэжлийн инженер, бүтээгчид хүрэлцэн ирж ажиллалаа.

Энэхүү хөтөлбөр нь хүүхэд, залуучуудад бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дизайн сэтгэлгээ, инженерчлэлийн шийдэл болон загвар загварчлалын шилдэг туршлагаас хуваалцаж, орон нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг технологийн тусламжтайгаар бодит биет бүтээгдэхүүн болгон хувиргах төдийгүй, бизнес төлөвлөгөө боловсруулах, бизнес найраа (pitching) зэрэгт сургасан эрчимжүүлсэн 10 хоног байлаа.