НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ХАРИЛЦАА ХОЛБОО, ГАДААД ХАРИЛЦАА, ТҮНШЛЭЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ КСЕНЯА СКАНЛОН-ТОЙ УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Харилцаа холбоо, гадаад харилцаа, түншлэл хариуцсан захирал Ксеняа Сканлонтой уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучууд, тэр дундаа залуу малчдыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, санаачилгын талаар санал солилцов.

Тухайлбал, залуучуудыг бэлчээрийн тогтвортой менежмент, ногоон инноваци, судалгаа, технологи болон тогтвортой бизнесийн шийдэлд татан оролцуулах, орон нутагт залуучуудын ажиллаж, амьдрах боломжийг нэмэгдүүлэх, тогтвортой аялал жуулчлал болон нутгийн иргэдэд түшиглэсэн, байгальд ээлтэй аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.
Энэ үеэр Ксеняа Сканлон ойрын жилүүдэд олон улсын бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүд Монгол Улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилт олгох чиглэлээр хамтран ажиллах сонирхол нэмэгдэж байгааг онцолж, залуучуудын санаачилга, инноваци, бизнесийг дэмжих боломж байгааг тэмдэглэв.
Талууд Монголын залуу бизнес эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгчид болон анхлан бизнес эхлүүлж буй залуучуудад чиглэсэн төсөл, санаачилгыг хамтран хэрэгжүүлэх, олон улсын түншлэл, санхүүжилтийн боломжийг нээх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.