“ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА”: БЭЛЧЭЭР НӨХӨН СЭРГЭЭХ ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦАВ

Булган аймаг, 2026.08.14.
“Торгоны замын жингийн цуваа”-ны төлөөлөгчид Монгол дахь аяллынхаа 6 дахь өдөр Булган аймгийн Гурванбулаг сум дахь ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Бэлчээрийн судалгааны төвд ажиллаж, бэлчээр нөхөн сэргээх туршлагатай танилцлаа.

Тус төв нь 30 га талбайг хашаалж, нэмэлт арчилгаа, үр тарилтгүйгээр ургамлыг байгалийн жамаар нь нөхөн сэргээх судалгаа хийдэг. Судалгааны 7 дахь жилд хашаалсан болон хашаалаагүй (мал бэлчдэг) талбайн ургамлын гарц, бүрхэвчид гарсан бодит ялгааг оролцогчид газар дээр нь танилцаж, судлаачидтай санал солилцов.

Төв байгуулагдсан цагаас эхлэн судалгааны талбайг хашаалах, хамгаалах үйлсэд нутгийн малчид тогтмол хамтран ажиллаж ирснийг судлаачид онцолсон юм. Түүнчлэн арга хэмжээний үеэр олон улсын төлөөлөгчид үндэсний түүхэн баатар, хатдын хувцас өмсөж, Монголын түүх, соёлын өвтэй танилцсан байна.

Ийнхүү Гурванбулаг дахь Бэлчээрийн судалгааны төвд ажилласнаар “Торгоны замын жингийн цуваа”-ны Монгол дахь 6 өдрийн аялал өндөрлөж, төлөөлөгчид Улаанбаатар хотыг зорилоо.