НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЛИОНЕЛ ЛОРОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Лионел Лороныг өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Ж.Алдаржавхлан Суурин төлөөлөгч Лионел Лоронд шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй залуучуудын хөгжлийн бодлогын талаар танилцуулав.

Талууд уулзалтын үеэр хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, ач холбогдлыг хэлэлцэж, цаашид Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны эрхлэх асуудлуудын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой тодорхой арга хэмжээнүүд, орон нутгийн иргэд, институциудэд чиглэсэн ажлыг хамтран зохион байгуулах талаар санал солилцов.

Түүнчлэн Суурин төлөөлөгч Лионел Лорон Монгол Улсыг “Youth Co:Lab Mongolia: Skills, Participation and Social Entrepreneurship for Mongolia's Youth” төсөлд нэгдсэнд баяр хүргэж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахад сайн дурын ажилтнуудын оролцоог ханган, чадавхжуулахад хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ.