| | | |
Мэдээ

“ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА”: ХУСТАЙН НУРУУНД ТАХЬ НУТАГШУУЛАЛТ, БЭЛЧЭЭР ХАМГААЛЛЫН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦЛАА

2026-08-11 77

“Торгоны замын жингийн цуваа” аяллын баг аяллынхаа хоёр дахь өдөр (2026.08.10) Төв аймгийн нутагт орших Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт ажиллаж, дэлхийд ховордсон тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулсан туршлага, бэлчээрийн зохистой менежмент болон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын үйл ажиллагаатай танилцлаа.

Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын захиргаанаас оролцогчдод Монгол орны зэрлэг байгальд устаж үгүй болсон том биетэй хөхтөн амьтныг хэрхэн амжилттай буцаан нутагшуулж, тогтвортой өсгөн үржүүлж буй талаар дэлхийд онцгойд тооцогдох туршлагаасаа хуваалцав. Мөн малын хөлөөс чөлөөлж, өнжөөж амраасан тусгай хамгаалалттай талбайг зэргэлдээх талхлагдсан бэлчээртэй харьцуулан үзүүлж, бэлчээрийн даацыг тохируулах нь ургамлын гарц, нягтралд ямар бодит эерэг үр дүнтэй болохыг харуулсан юм.

Үүнээс гадна байгаль хамгааллын ажилд орон нутгийн иргэдийн оролцоог хангах зорилтын хүрээнд Хустай орчмын малчидтай уулзалт хийв. Оролцогчид малчдын үйлдвэрлэсэн цагаан идээ, шимийн архи, халтар арвайн гурил зэрэг уламжлалт бүтээгдэхүүнийг сонирхон, шагайн харвааны соёл, нүүдэлчин ахуйтай ойроос танилцсан юм. Өдрийн төгсгөлд зочид төлөөлөгчид зэрлэг байгальдаа бэлчиж буй тахийн сүргийг алсаас ажиглав.

Өдрийн төгсгөлд зочид төлөөлөгчид зэрлэг байгальдаа бэлчиж буй тахийн сүргийг алсаас ажиглав. боловсруулан гурил болгодог уламжлалт арга туршлагаа танилцуулав. 


Тус аяллыг сурвалжлан баримтжуулж буй Өмнөд Африкийн гэрэл зурагчин Киара Ворт (Kiara Worth) арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ: “Бид уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал зэрэг томоохон асуудлыг байнга хөнддөг хэдий ч энэ бүхнийг холбож байдаг үндсэн хүчин зүйл нь газар гэдгийг заримдаа мартдаг. Тиймээс газрын асуудалд илүү их бодит үйл ажиллагаа хэрэгтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.


Аяллын тухай товч мэдээлэл:

“Торгоны замын жингийн цуваа” аялал нь 2026 оны 8 дугаар сарын 9-өөс 14-ний өдрүүдэд Дундговь, Төв, Өвөрхангай, Архангай, Булган аймгуудын нутгийг дамнан үргэлжилж байна. Аяллын гол зорилго нь уламжлалт мал аж ахуйн арга ухаан, бэлчээрийн тогтвортой ашиглалт, газрын доройтлыг бууруулах, нүүдлийн соёлын өвийг сурталчлах, орон нутгийн сайн туршлагыг олон улсад хуваалцахад оршино.

Бусадтай хуваалцах