НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ЯАП ВАН ХИЕРДЭНТЭЙ УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэнг өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйг онцолж, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал аялал жуулчлалын салбарын тогтвортой байдлыг хадгалах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

Түүнчлэн Суурин зохицуулагч Яап ван Хиердэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулахад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзүүлж буй хувь нэмэр, дэмжлэгийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлэв.