"ЧИНГИС ХААНЫ УДМЫН БИЧГИЙН ИХ ХҮМҮҮН: ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Чингис хааны удмын бичгийн их хүмүүн: Дашдоржийн Нацагдорж" олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр "Чингис хаан" Үндэсний музейд боллоо. Хурлын үйл ажиллагаа "Д.Нацагдорж - 120" тусгай үзэсгэлэнгийн нээлтээр эхэлсэн юм.

Хурлын нээлтэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр нар үг хэллээ. Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ их зохиолчийн үйл хэргийг олон улсад сурталчлах, судалгааны эргэлтэд оруулахыг салбарын яамнаас бодлогоор дэмжиж буйг онцлоод, түүний гар бичмэлийг анх нийтийн хүртээл болгосон эрдэмтэн Б.Содномын гавьяаг цохон тэмдэглэв.

Д.Нацагдоржийн уран бүтээл, үлдээсэн өв, үзэл санаа нь зөвхөн Монгол Улсын хэмжээнд бус олон улсын монгол судлал, харьцуулсан утга зохиол, орчуулга судлалын хүрээнд нийгэм, хүмүүнлэгийн салбарын шинэ онол, арга зүйд тулгуурлан судлагдаж, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг илэрхийлж байна. Энэ хурал нь Д.Нацагдорж судлалыг шинэ баримт, судалгаагаар өргөжүүлэх, олон улсын түвшинд хамтран ажиллах, түүний үлдээсэн өвийг орчин үеийн арга зүйгээр дахин үнэлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болов.
Хуралдаан хоёр салбараар үргэлжилсэн бөгөөд намтар, соён гэгээрэл, нийгмийн шинэчлэл, олон улсын харилцаа болон уран бүтээлийн шинэ чиг хандлага, хэл, утга судлалын чиглэлээр Монгол, ОХУ, ХБНГУ, БНХАУ, Франц, Япон улсын судлаачид судалгааны үр дүнгээ танилцууллаа.

Мөн ойн хүрээнд их зохиолчийн үгсийн сан, зохиолчийн гар бичмэл, эх бичиг судлалын хүрээнд эрдэмтэн, судлаач Д.Цэдэвийн редакторласан “Д.Нацагдоржийн бүрэн түүвэр (2 боть)”-ийг хэвлүүлж, нийтийн хүртээл болголоо.

Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл, эрдэм шинжилгээний өвийг цогцоор нь харуулах тус үзэсгэлэнд эд өлгийн зүйл 30, гар бичмэл 10, судлалын ном 50, гэрэл зураг 30, архивын 20 орчим ховор баримтыг дэлгэсэн бөгөөд 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй үйлчилнэ.