| | | |
Мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД АЛБАН ПРОТОКОЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-07-31 132

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтаж, 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 09:00-10:30 цагт нийт төрийн албан хаагчдад зориулсан "Албан протокол, албан харилцаанд баримтлах зарчим" сэдэвт сургалт боллоо.


Сургалтыг Ахмад дипломатч, Элчин сайд Г.Луузан удирдан явуулж, төрийн албан хаагчдын мэдвэл зохих протоколын хэм хэмжээ, харилцааны зарчмын талаар мэдээлэл өгөв.


Тэрээр "Протокол гэдэг нь албан ба албан бус харилцаанд засгийн газрууд, тэдгээрийн төлөөлөгчдийн биеэ авч явах дэг журмын цогц" болохыг дурдаад, албан хаагчид "төр төмбөгөр, ёс ёмбогор" зарчмыг санаж, биеэ авч явах байдал, хувцаслалт, харилцаандаа анхаарах шаардлагатайг санууллаа. Мөн олон улсын арга хэмжээний үеэр дипломат ёс журмыг мөрдөж, энгийн бөгөөд ухаалаг байх хэрэгтэйг тайлбарлав.

Энэ сургалт нь COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд албан хаагчдын дипломат ёс зүйн мэдлэгийг бататгаж, гадаадын зочидтой зөв боловсон харилцах ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Бусадтай хуваалцах