| | | |
Мэдээ

ТАЛУУДЫН БАГА ХУРЛЫН (COP) ЗАГВАР ХУРАЛДААНД ОЮУТАН, ЗАЛУУ СУДЛААЧДЫГ УРЬЖ БАЙНА

2026-07-21 28

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын G20 Даян дэлхийн газрын санаачилгын хамтарсан санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Залуучуудын Ко:Лаб Монгол: Монголын залуучуудын ур чадвар, оролцоо, нийгмийн энтрепренершипийг дэмжих нь” төслөөс Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран оюутан, залуу судлаач нарын дунд Талуудын бага хурлын (COP) загвар хуралдааныг зохион байгуулах гэж байна.


Загвар хуралдаан нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон бэлчээрийн доройтол, байгалийн нөхөн сэргээлт, ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн талаар залуучуудын мэдлэгийг бэхжүүлэх, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD), олон улсын хэлэлцээр хийх, шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэх зорилготой нэгдсэн арга хэмжээ юм.


Энэ үйл ажиллагааны хүрээнд “Тэрбум мод” санаачилгыг дэмжиж мод тарих, залуучуудын тунхаглал боловсруулахыг зорилго болгож байна.

Зохион байгуулагдах албан ёсны хэл: Монгол болон Англи

Оролцогч: 100 оролцогчийг шалгаруулна

Хэзээ: 2026 оны 08 дугаар сарын 12

Бүртгэл: 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Бүртгэлийн холбоос: https://forms.gle/8s52Xt9VYD1Na3Et8

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

Бусадтай хуваалцах