МОНГОЛ УЛСАД "ТАЖИКИСТАНЫ СОЁЛЫН ӨДӨР" ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Э.Рахмон манай улсад төрийн айлчлал хийх үеэр зохион байгуулагдах "Тажикистаны соёлын өдөр"-ийн хүндэтгэлийн тоглолт, уран зургийн үзэсгэлэнд иргэд, олон нийт Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тус арга хэмжээ нь хоёр орны найрсаг харилцаа, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Тажикистан улсын үндэсний урлаг, түүх, өв соёлтой танилцах боломжийг үзэгч олонд бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэл:
Хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас
Хаана: Нийслэлийн Соёлын төв өргөөнд
Тасалбар: Үнэ төлбөргүй
Хөтөлбөрт: Арга хэмжээний үеэр хүндэтгэлийн концерт, дүрслэх болон гоёл чимэглэлийн урлагийн үзэсгэлэн зохион байгуулагдана.
Хүндэтгэлийн тоглолтод Тажикистан улсын симфони найрал хөгжим, "Зебо", "Джахоноро" бүжгийн чуулга, гавьяат жүжигчид оролцож, нийт 18 хөгжим, бүжгийн үзүүлбэр толилуулах юм. Харин уран зургийн үзэсгэлэнд Тажикистан улсын 17 уран бүтээлчийн 32 бүтээл дэлгэгдэх бөгөөд тосон болон акрилан будаг, усан будаг, гобелен, уламжлалт "Кундаль" чимэглэлийн урлаг зэрэг олон төрлийг хамарсан байна.