| | | |
Мэдээ

“МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО

2026-07-10 58

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” хүндэтгэлийн тоглолт амжилттай болж өнгөрлөө.

Арга хэмжээнд Шадар сайд бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Н.Номтойбаяр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов.


​Тоглолтод Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Үндэсний урлагийн их театр, Улсын Филармони болон цэрэг, цагдаагийн чуулга зэрэг дотоодын мэргэжлийн урлагийн байгууллагуудын шилдэг уран бүтээлчид оролцож, Монгол төрийн сүр хүч, үндэсний үнэт өв, сонгодог урлагийн гайхамшгийг нэгэн тайзнаа цогцлоов. 


Ялангуяа Оросын Холбооны Улсын нэр хүндтэй тайзнаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй шилдэг уран бүтээлчдийн оролцоог онцлон тэмдэглүүштэй.

ОХУ-ын Пермь хотын П.И.Чайковскийн нэрэмжит Дуурь, бүжгийн академик театрын балетын тэргүүн гоцлооч Р.Булган, гоцлол дуучин Н.Мөнхзул, Санкт-Петербург хотын Мариинскийн театрын гоцлол дуучин Д.Дагвадорж нар тусгай урилгаар хүрэлцэн ирж, энэхүү түүхэн мөчийг хамтдаа тэмдэглэсэн нь тоглолтын үнэ цэнийг улам бүр тодотголоо.

Бусадтай хуваалцах