МОНГОЛ УЛС, БНСУ ХООРОНД "СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР" БАЙГУУЛАГДЛАА

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гёны хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын "2026-2030 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны хөтөлбөр"-ийг албан ёсоор байгууллаа.

Энэхүү хөтөлбөр батлагдсанаар хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх чухал боломж бүрдэж байгаа юм.
Соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана:
Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээрх хамтын ажиллагааг дэмжих;
Соёл, урлагийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих;
Кино үйлдвэрлэлийн менежментийн чиглэлээр харилцан туршлага судлах;
Хөгжмийн салбарын байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа тогтооход дэмжлэг үзүүлэх;
Соёлын бүтээлч салбарт хамтран ажиллахаар тохиролцов.