| | | |
Мэдээ

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

2026-07-06 16

Төрийн захиргааны албан тушаалд анх удаа, хууль ёсны дагуу жинхлэн томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх ёслол 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам” -ын дагуу Төрийн албаны зөвлөлийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Биеийн тамир, спорт, залуучуудын салбар хариуцсан дотоод аудитор, ахлах мэргэжилтэн Балжиннямын Батзориг, Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн Олон улсын гэрээ, хэлэлцээр, албан орчуулга хариуцсан мэргэжилтэн Цогтсайханы Оюундэлгэр, Төрийн захиргааны удирдлагын газрын Эрх бүхий албан тушаалтны үүрэг даалгаврын биелэлт, үндэсний хороо, зөвлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ариунболдын Өүлэн, Төрийн захиргааны удирдлагын газрын Өргөдөл, гомдол, шагнал хариуцсан мэргэжилтэн Лхагвадоржийн Ууганцэцэг, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын Аялал жуулчлалын хүний нөөцийн сургалт, хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Бямбадоржийн Энхдолгор нар тангараг өргөлөө.

Тангараг өргөсөн албан хаагчдад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн албаны зөвлөлийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ баяр хүргэж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Эрдэмт хүн улсын чимэг, зүтгэлт хүн төрийн чимэг” гэсэн ардын сайхан зүйр үгийг онцолж, төрийн албандаа чин шударгаар зүтгэхийг захилаа.

Үүний дараа Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан шинээр тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг хүлээн авч уулзан баяр хүргээд, албан хаагчдын цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэхийн сацуу салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Бусадтай хуваалцах