САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН ОХУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД Д.С.ВАХРУКОВТОЙ УУЛЗЛАА

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод зохион байгуулагдаж буй “Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын Х уулзалт”-ын хүрээнд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.С.Вахруков нар хоёр талт уулзалт хийж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар ярилцав.
Уулзалтын эхэнд дэд сайд Д.С.Вахруков сайд нарын IX уулзалтыг өнгөрсөн онд Дархан-Уул аймагт өндөр түвшинд амжилттай зохион байгуулсан Монголын талд талархал илэрхийлэв.

Талууд Монгол, Оросын жуулчдын урсгал сүүлийн жилүүдэд тогтвортой түвшинд хүрснийг сайшаан тэмдэглэж, үүнд хоёр орны хил орчмын авто замын дэд бүтэц, хилийн боомтуудын шинэчлэл, хөгжил чухал нөлөө үзүүлж буйг онцлов.
Түүнчлэн уулзалтын үеэр хоёр орны хооронд үйлдэж буй шууд нислэгийн тоо болон чиглэлийг нэмэгдүүлэх, Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэрэгний маршрутыг сэргээх асуудлаар санал, мэдээлэл солилцлоо.