| | | |
Мэдээ

САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД СҮН Е ЛИ-ТЭЙ УУЛЗЛАА

2026-07-02 237

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод 2026 оны 07 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд “Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын Х уулзалт” зохион байгуулагдаж байна.

Энэхүү уулзалт нь гурван улсын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд нарын жил бүрийн тогтмол механизм үүссэний 10 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.

Уулзалтын хүрээнд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Сүн Е Ли нар хоёр талт уулзалт хийж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Сайд Ж.Алдаржавхлан уулзалтыг зохион байгуулж буй Хятадын талд талархал илэрхийлсэн бол, Сайд Сүн Е Ли энэ онд “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүнээр Монгол Улсын Дархан-Уул, Төв аймгууд элсэх батламжаа гардан авч буйд баяр хүргэв.


Уулзалтын үеэр талууд аялал жуулчлалын салбарын хоёр талт хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын боломжуудын талаар хэлэлцэж, жуулчдын урсгалыг харилцан нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Бусадтай хуваалцах