ХАРИУЦЛАГАТАЙ МОНГОЛ АЯЛАГЧ- ЭХ ОРНООСОО ЭХЛҮҮЛЦГЭЭЕ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын суурь үнэт зүйлсийн нэг нь байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэсэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханган, үр өгөөжийг нь өнөөгийн болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлж, хүний амьдралын чанарыг сайжруулах билээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Монголын Аялал жуулчлалын холбоотой хамтран аялал жуулчлалын салбарт хариуцлагатай, байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх зорилгоор үндэсний хэмжээний нөлөөллийн аяныг бодлогын түвшинд хэрэгжүүлэхээр боллоо.
Уг ажлын хүрээнд “Хариуцлагатай Монгол Аялагч- Эх Орноосоо эхлүүлцгээе” мөн “Хариуцлагатай Монгол Аялагч- Гадаадад хэрэгжүүлцгээе” нөлөөллийн аяныг өрнүүлж байна.
Энэхүү аяныг хэрэгжүүлснээр ногоон, хариуцлагатай аяллыг түгээн дэлгэрүүлэх, дотоодын аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, улмаар байгаль орчин, тусгай хамгаалалттай газар нутаг, нутгийн иргэд, бүс нутгийн эдийн засагт үзүүлж буй хор нөлөөг багасгах, хүрээлэн буй орчин, тухайн орны соёлд хүндэтгэлтэй хандах, аялагч өөртөө болон нутгийн иргэдэд эерэг сэтгэгдэл үлдээх, байгалийн үнэ цэнэ, өгөөжийг үнэлэн хамгаалах сэдэл төрүүлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой билээ.
Иргэд та бүхнийг энэхүү аянд идэвхтэй оролцож, хариуцлагатай аялж хэвшихийг уриалж байна.