| | | |
Мэдээ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗААВАЛ ДААТГАЛЫН ЭРСДЭЛ, НӨХЦӨЛ, ҮНЭЛГЭЭГ ТОДОРХОЙЛОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2026-06-18 144

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас "Аялал жуулчлалын тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд “Аялал жуулчлалын заавал даатгалын эрсдэл, нөхцөл, үнэлгээг тодорхойлох, хяналт тавих журам”-ын төслийг боловсрууллаа. Энэхүү журам нь аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд, тур оператор, аяллын агент, аяллын хөтөч-тайлбарлагчийн үйл ажиллагаанаас шалтгаалан үйлчлүүлэгч, жуулчин болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлыг нөхөн төлүүлэх санхүүгийн баталгааг бүрдүүлэх, даатгалын эрсдэл, нөхцөл, үнэлгээг тогтоох, хэрэгжилтэд хяналт тавих харилцааг зохицуулах зорилготой. 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ны өдрийг дуустал. Та бүхний ирүүлсэн санал, зөвлөмжийг нэгтгэн судалж, журмын төслийг боловсронгуй болгоход тусган ажиллах болно.

Иргэд, олон нийт та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа (Google Form): https://forms.gle/SRAh4zcgNjUwBNMGA холбоосоор ирүүлнэ үү.


Бусадтай хуваалцах