БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН СПОРТЫН ДЭД САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунбилэг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Спортын дэд сайд Шахрилло Махмудовыг хүлээн авч уулзаж, спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Тус уулзалтаар талууд олимпын спортын төрлүүд, тэр дундаа хоёр оронд өндөр хөгжсөн спортын төрлүүдээр харилцан туршлага солилцох, хамтарсан бэлтгэл, сургуулилт зохион байгуулахаар тохиролцов.
Мөн ойрын хугацаанд хоёр улсын өсвөрийн боксын шигшээ баг болон хүндийн өргөлтийн шигшээ баг, тамирчдыг харилцан урьж, хамтарсан бэлтгэл, сургуулилт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.