| | | |
Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛ “БАЙКАЛЬСКИЙ ТАЛИСМАН” ОЛОН УЛСЫН НААДАМД ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

2025-06-12 85

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид 2025 оны 06 дугаар сарын 01-10-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Эрхүү хотод зохион байгуулагдсан “Байкальский Талисман” Олон улсын үндэсний театруудын III наадамд СТА Т.Энэрэлийн зохиол, СТА Б.Даваасүрэнгийн найруулга “Морин хуур” жүжгээрээ оролцож, “Серебреной Омуль” шагнал хүртлээ.  

Тус наадамд ОХУ, Монгол, Беларусь, Хятад, Армени зэрэг улсуудын төлөөлөл 20 гаруй театрын 400 гаруй уран бүтээлчид оролцсон ба үндэсний уран зохиол, тууль, ардын аман зохиол зэрэг эх сурвалжаас сэдэвлэсэн жүжгүүдийг үзэгчдэд толилуулдгаараа онцлог юм. 

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын “Морин хуур” жүжиг нь 2025 оны 05 дугаар сарын 24-нд зохион байгуулагдсан “Гэгээн муза-18” Олон улсын театрын наадмын хүүхэлдэйн жүжгийн төрөлд шилдэг бүтээлээр шалгарсан билээ.  

Бусадтай хуваалцах