"СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ" БОЛЛОО

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас "Соёл, урлагийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт"-ыг 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад яамны удирдлагууд болон 21 аймаг, нийслэл, дүүрэг, яамны харьяа 25 байгууллагын соёл, урлагийн салбарын удирдах албан тушаалтнууд оролцов.

Салбарын сайд Ж.Алдаржавхлан уулзалтыг нээж үг хэлэхдээ цаашид хэрэгжүүлэх таван үндсэн зорилтыг онцлон танилцуулж:
Албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах;
Томоохон музейнүүдийн дэд бүтцийн шинэчлэлийг дуусгах;
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулах;
Өв соёлоо хадгалахад хиймэл оюун ухаан, дижитал шилжилтийг нэвтрүүлэх;
Соёлын зөөлөн хүчний бодлогыг олон улсад түгээх, эрчимжүүлэх талаар онцоллоо.

Уулзалтын үеэр Соёл, урлагийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг "Соёл урлагийн бодлого, үйл ажиллагаа", Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн "Соёлын өвийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа", Аялал, жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг "Аялал жуулчлалын бодлого, үйл ажиллагаа", Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ариунсанаа "Соёл, урлагийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт" сэдвүүдээр тус тус илтгэл, мэдээллийг танилцуулав.

Түүнчлэн төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, доктор (Ph.D) М.Цэрэнбат "Төрийн албан хаагчийн ёс зүй ба эрүүл мэнд" сэдвээр илтгэл тавьж, албан хаагчдын ёс зүй, сахилга бат, бие болон сэтгэцийн эрүүл мэнд нь ажлын үр дүнд чухал нөлөөтэйг сануулав.

Зөвлөлдөх уулзалтын хоёрдугаар хэсэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг “Үлгэрчилсэн дүрмээс үйл ажиллагааны стратеги руу” сэдвээр мэдээлэл хүргэж, удирдлагуудын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уулзалт дөрвөн чиглэлийн салбар хуралдаанаар үргэлжилж, харьяа байгууллагуудын үлгэрчилсэн дүрэм, албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэх асуудлыг хэлэлцэж, соёлын төв болон ордон, номын сан, музей, мэргэжлийн урлагийн байгууллагуудын удирдлагууд чиглэл чиглэлээрээ нэгдэн, салбарт тулгамдаж буй асуудал болон гарц шийдлийн талаар санал солилцсон юм.
Энэхүү зөвлөлдөх уулзалт нь иргэн төвтэй соёлын үйлчилгээг жигд, хүртээмжтэй хүргэх, үр дүнд суурилсан удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам боллоо.